Total Pageviews

Thursday, December 1, 2011

ХҮҮХДҮҮДЭЭ ЕРӨӨЦГӨӨЕ !!!

Аль ч улс орон, гэр бүлд хүүхэд маш чухал байр суурийг эзэлдэг. Хүүхдүүдийг ялангуяа манай Монголчууд үнэхээр их хайрладаг нь өөрийн эрхгүй анзаарагддаг. 
Хааяа нэг хүүхдээ дагуулан гадуур гарах үед хүүхдийг минь өхөөрдөх, өөдөөс нь хараад инээх, халааснаасаа чихэр гаргаад өгөх хүмүүс зөндөө л таардаг. Өөрийнх нь хүүхэд биш боловч бяцхан хүүхдэд тэгж ханддаг сайхан сэтгэл манайханд бий. 
Харин хүүхэдээ хүмүүжүүлэх зөв арга барил, уламжлалт зан заншилаа хэр ашиглаж байна вэ? Зүгээр л өхөөрдөөд, эрхлүүлээд байвал буруу ишилсэн сүх шиг л болно. Яахав хааяа бид арга хэмжээ гэж чимхэхээс авахуулаад чихрээр шагнах хүртлэх арга хэмжээг авдаг.   
Болсон болоогүй хүүхдийн хүмүүжлийн арга барилыг орчуулаад гаргасан ном товхимол зөндөө л гарах болж. Харин энэ нь бидэнд хэр ач холбогдолтой вэ? Эртээд нэг сэтгүүлд хүүхдээ хүмүүжүүлэх тухай бичиж, харин тэр нь манайд ашиглана гэвэл арай л таарахгүй болов уу? гэмээр. Далайн эргээр хамтдаа зугаал, халаасны мөнгө өгөхдөө анхаар, гэрийн хорионд байлгах гэх мэт ерөөсөө ойлгохын аргаггүй зүйлс.
Бага байхаас нь хүүхдээ зөв хүмүүжүүлж чадвал тэр нь хүүхдүүдийг маань насан туршид нь ерөөж байгаа гэсэн үг бөгөөд нөгөөтэйгээр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж чадахгүй бол тэр нь бараг хараал гэсэн үг.
Хүүхэд бол толь таниас авсан харсан зүйлээ л амьдралдаа хэрэгжүүлэх болно.  
Та бидний хүүхдүүддээ зааж сургаж байгаа нь хүүхдүүдийн маань амьдралд ерөөл болж байна уу? хараал болж байна уу? Та өнөөдөр хүүхэддээ ерөөсөн үү? харааж загнасан уу?
Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар арга барил ашигладаг вэ?